2018 онд NASA-гийн TESS нэртэй сансрын хөлөг амьдрал тэтгэгч харь гаргуудыг хайхаар сансарт хөөрсөн билээ. TESS өөрөө амьдрал хайх зориулалтгүй ч амьдрал байх боломжтой зайд одоо (өөрийн нараа) тойрон эргэдэг гаргуудыг голлон хайж байгаа аж. Энэ удаад TESS хад чулуулаг бүхий бүтэцтэй ч усаар бүрхэгдсэн гараг илрүүлсэн бөгөөд энэ нь дэлхийгээс бараг хоёр дахин том хэмжээтэйг одоогоор тогтоогоод байна. Энэхүү шинээр илрүүлсэн TOI-733b хэмээх гараг нь дэлхийгээс 245 гэрлийн жилийн зайд оршдог. Мөн энэ гараг нь бидний нараас жижиг “өөрийн нар”-аа 4.9 хоногт нэг бүтэн тойрч эргэдэг ажээ. Ийм хэмжээ болон бүтэцтэй гаргууд маш ховор тохиолдож байсан тул цаашид гүнзгийрүүлж судлах нэн шаардлагатай талаар Science Alert сайтад мэдээлсэн байна.
Одоогоор судлаачид тус гаргийг далай ван гарагтай адилтган үзэх, бусад гараг, одны нөлөөгөөр усаа ууршуулан алдаж байгаа эсэх, агаар мандлын өөрийн гэсэн бүтэцтэй эсэх тал дээр олон таамаглалууд дэвшүүлж эхэлсэн байна. Ямартай ч тус гаргийг судалснаар гараг үүсэх процессыг илүү сайн ойлгох боломжтой гэсэн зорилго дээр судлаачид нэгдээд байгаа ажээ.
Эх сурвалж: Science Alert