Энэхүү Канадын улсын нэрт боксчин нь 1914-1917 оны хооронд хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсийг зүүж байсан Жонни Куломб 1921 онд зодог тайлсан байдаг байна. Тэрээр яг энэ үеэр бараг юу ч хийлгүй мөнгө олох аргыг бодож олсон байна. Тэрээр нэгэн өвөрмөц үзүүлбэр сэдсэн бөгөөд үүнийгээ өтөл нас хүртлээ үзүүлсээр наян дөрвөн насандаа таалал төгссөн байна. Жонни Куломб нь олны өмнө өөрийг нь өргөж газраас хөндийрүүлэхийг хамаагүй том биетэй, илүү хүчтэй хүмүүсээс хүсдэг байжээ.

Тэр ер нь их намхан нуруутай бөгөөд 51-53 кг жинтэй байсан учраас Жонниг бараг л хүссэн хүн нь өргөж чадна гэж та боддог байж .Гэвч хүндийн өргөлтийн тамирчид хүртэл түүнийг өргөж огтхон ч чаддаггүй гэнэ. Түүнийг үнэхээр хэн ч өргөж дийлээгүй болохыг гэрчлэх олон хүний дурсамж, гэрэл зураг, мөн гэрчүүдийн өмнө хийсэн 1921 оны видео бичлэг хүртэлд байдаг. Алдарт боксчин Мохаммед Али болон бусад хүчирхэг тамирчид Кулоныг газраас хөндийрүүлэх гэж оролдсон боловч хэн нь ч чадаж байгаагүй гэнэ.

1920-иод оны үед Кулон нь өөрийн заль мэхийг далд ертөнцтэй холбож сурталчилснаар илүү алдартай болсон байна. Ингэж тэр нэг төрлийн илбэчин болж Европ, АНУ даяар аялан тоглолт хийсэн байна. 1921 онд хэд хэдэн бие даасан эмч, эрдэмтэд Кулонын зөвшөөрлөөр түүнд ажиглалт, хэд хэдэн туршилт хийж үзсэн байна. Тэдний хүсэлтээр Жонни хүндийн төвөө өөрчлөх үүднээс хүндрүүлэгч зүүж, хөл нүцгэн зогсож хүртэл үзсэн бөгөөд тэглээ гээд бусад хүмүүс түүнийг өргөж чадаагүй байна. Үүний хамаг учир нь: Жонни өөрийг нь өргөх гэж байгаа хүний хоёр цэг дээр дардаг байсанд хамаг учир нь байсан байна.

Нэг нь бугуйнд, нөгөө нь хүзүүнд байрладаг байсан гэнэ. Тэрээр хүний биеийн физиологийг сайн ойлгодог байсан учраас тэдний хүчийг ингэж саармагжуулдаг байсан байжээ. Жонни нь тухайн хүний мэдрэлийн судал дээр нь л дардаг байж. Ингэснээр тухайн хүн хичнээн хүчтэй байсан ч хамаагүй бүх хүчээ гаргаж чаддаггүй . Цэгэн дээрээ даруулсан хүн ямар ч өвдөлт мэдрэхгүй гэхдээ яаж ч оролдсон хүчээ огт гаргаж чаддагүй болсон байдаг байна. Гэхдээ ингээд Жоннигийн заль дуусаагүй аж. Тэрээр туйлын эвгүй байрлалаар зогсдог байсан учраас түүнийг өргөх гэж оролдсон хүмүүс нурууныхаа булчинг ашиглаж чаддаггүй байсан.